2012-05-10
Сайхан үстэй байхын тулд

Орчны таагүй нөлөөнүүд бидний арьсанд ялангуяа үсэнд сөрөгөөр нөлөөлөх гол хүчин зүйл. Yс сайхан бол зүс сайхан гэж ярьдаг нь зүгээр нэг хүний дэмий хэлсэн зүйл гэж та бодож байна уу? Арьснаас дутуугүй анхаарал халамж шаарддаг энэ эрхтэндээ та хангалттай анхаарал тавьж чаддаггүй л болов уу. Гэтэл энэ нь тийм хэцүү хүнд зүйл биш юм. Хамгийн чухал нь үсэндээ хэрэгтэй тэжээлийг нь өгч, тослогийг хэвийн байлгах энгийн л арчилгаа байдаг. Yснийхээ гэмтсэн хэсгээс сал Yсээ самнах үедээ та гэмтэж муухай болсон үснийхээ үзүүрийг анзаарах болно. Энэ хэсгийг та өөрөө тайраад хаячихаж болно шүү дээ. Yсээ туг тугаар нь авч уртааш нь мушгиад гэмтэж салаалсан хэсэг харагдахад хайчлаад л авчих. Ингэж тайрах нь таны үсний уртад нэг их нөлөөлөхгүй. Мөн үсний үзүүр хэсэг зориулалтын тэжээлийг тос болон маскийг байнга хэрэглэж бай. Yсийг эрүүл өнгөтэй болгох Yсний хэвийн бүтцийг бий болгоход оролцдог бодисууд агуулсан болон хугарал гэмтлийг эмчлэх зориулалтын зайлагчаар зайлж занш. Yсээ угаасныхаа дараа үснийхээ хуйх болон үзүүр хэсэгт зайлагчаа түрхээд 3-5 минут болсны дараа усаар зайлна. Yстэйгээ болгоомжтой, энхрий харьц Yсний самаа сонгох нь хамгийн чухал зүйл. Ширүүн үстэй, хэт нарийн ширхэгтэй сам нь үсийг зулгааж гэмтээдэг. Харин угаасныхаа дараа том шүдтэй самаар зөөлхөн самна. Хуурай гэмтэлтэй үстэй бол илүү анхаарал тавь Хэрвээ таны үс хуурайшиж, маш ихээр гэмтсэн бол таны л арчаагүйнх. Yсээ угаасныхаа дараа тэжээл агуулсан сүүн шингэнийг үснийхээ үзүүр болон хуйханд түрхээд зөөлөн массаж хийж 30 минут орчим байлгаад угаа. Долоо хоногт ядаж 1-2 удаа үсэндээ ийм арчилгааг хийж бай. Ингэж анхаарал тавихгүй бол удахгүй таны үс хогийн шүүр шиг болох вий. Шампуниа зөв сонго Витамин В6 агуулсан шампуниуд нь үсний тосны булчирхайн хэвийн үйл ажиллагааг хангах, үсний ургалтыг зохицуулах, тэжээл өгөх зэрэг чухал нөлөөтэй. Yсэндээ шампуниа түрхээд 2-3 минут орчим хуйханд массаж хийгээд угаана. Нэг удаа угаахдаа ядаж хоёр удаа шампуниар угаа. Эцэст нь гель хөөс зэрэг нь үсийг хамгийн их гэмтээдэг учир аль болох байнга хэрэглэхээс зайлсхий. Энгийн жорууд Yсээ лимонтой усаар (2 литр усанд нэг халбага лимоны сок хий) зайл. Лимоны хүчил нь гэмтэлтэй, хуурайшсан байдлыг арилгахад тустайгаас гадна үсийг нарны туяаны хортой нөлөөнөөс хамгаалах, тансаг сайхан эрүүл өнгөтэй болгож өгдөг. Yсний хамгийн сайн сам нь массажны сам байдаг. Ийм самаар самнахад хуйхны цусан хангамж сайжирч үсний угт тэжээ өгдөг. Алимны хүчилтэй усаар зайлахад гялалзсан эрүүл өнгөтэй болно. Мөн өндөгний шар үсэнд түрхээд 30 минутын дараа угааж эрүүл өнгөтэй болгодог.
Бичсэн: 11a | цаг: 11:29 | эрүүл мэнд , гоо сайхан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих


Энэ бичлэг нийт 86 удаа уншигдсан.



:-)
 
xaax